Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн өрсөлдөх чадвар ба өнөөгийн дүр зураг, хөгжлийн боломж, түүнд учирч буй бэрхшээл, гарц, шийдлийн талаар хот, дүүрэг, орон нутгийн удирдлага, хувийн хэвшлийн төлөөлөл, иргэд, судлаач, манлайлагч ба нөлөөлөгч залуус хамтдаа хэлэлцэж эхэлж байна. Хэлэлцүүлгээр дамжуулан хот, орон нутгийн тухай олон нийтийн ойлголтыг гүнзгийрүүлж хот ба орон нутгийг ойртуулах, хотын хөгжлийг хурдасгах, хөдөө орон нутгийн тухай эерэг имиж түгээх, орон нутгийн залуу лидерүүдийн улстөр болон нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлэх зорилт тавьж байна. Анхны зочноор Баянгол Дүүрэг уригдлаа. Синдикат ярилцлагын 50 дахь дугаарын зочдоор Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, “Алтан Биоплас” компанийн үүсгэн байгуулагч Б.Оч, Баянгол дүүргийн иргэн Д.Гүндэгмаа, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар уригдлаа. Манай нэвтрүүлгийг видео болон текст хувилбараар хүлээн авна уу.
#баянгол дүүрэг
#орон нутгийн удирдлага
#нийслэлийн хөгжил